Сарын эрх идэвхжүүлэх
Сайтын бүх нийтлэл, нууцлаг бодит түүхүүдийг 30 хоног хязгааргүй унших боломжтой.
1961 оны 7-р сарын 4. Хүйтэн дайны ид оргил үе.
ЗХУ-ын баллистик цөмийн цэнэгт пуужин тээвэрлэгч хамгийн анхны атомын шумбагч онгоц болох "К-19" Атлантын далайн умард хэсэгт, Гренландын ойролцоо АНУ-ын зүүн эргийн чиглэлд нууц байлдааны даалгавар гүйцэтгэн хөвж явлаа. Усан доор 139 багийн гишүүд тайван ажиллаж байв.
Гэтэл өглөөний 04:15 цагт шумбагчийн дотоод түгшүүрийн дохио чангаар хангинав!
Зүүн талын цөмийн реакторын хөргөлтийн гол хоолойд 200 атмосферийн өндөр даралтаас болж хагарал үүсэж, цацраг идэвхт хөргөгч ус алдагдаж эхэлжээ. Даралт огцом тэг болж буурснаар реакторын гол цөмд хөргөлт очихоо болив. Температур 300 хэмээс минутанд 50 хэмээр өсөж, 800 хэмд хүрлээ.
Хэрэв температур 1,000 хэмд хүрвэл реакторын уран хайлж, усан доорх асар хүчтэй дулааны дэлбэрэлт үүсэх байв. Энэ нь зэргэлдээ байрлах гурван баллистик цөмийн пуужинг дэлбэлж, Чернобылиос хэд дахин хүчтэй сүйрэл дагуулах байлаа. Хамгийн аймшигтай нь ойролцоо НАТО-гийн тэнгисийн цэргийн бааз байсан тул АНУ үүнийг Зөвлөлтийн гэнэтийн цөмийн довтолгоо гэж үзэн, шууд бүрэн хэмжээний хариу цөмийн цохилт өгөх бүрэн эрсдэлтэй байв.
Өөрөөр хэлбэл, хэдхэн минутын дотор Дэлхийн III дайн эхлэх эгзэгтэй мөч ирээд байлаа.
Радио холбоо тасарсан тул Москвагаас тушаал авах боломжгүй байв. Ахмад Николай Затеев хөлгийн хамгийн залуу инженерүүд болох 20 гаруйхан настай Борис Корчилов тэргүүтэй 8 залууг дуудан: "Бид нөөц хоолойг реактортой шууд холбож гагнах ёстой. Өөр гарц байхгүй" гэж хэлэв.
Тэдэнд цацрагаас хамгаалах хувцас байсангүй. Тэд ердийн химийн хийн маск, даавуун өмсгөл өмсөөд 100 Сивертийн (хүнийг шууд хөнөөх тунгаас 20 дахин их) үхлийн цацраг савссан реакторын тасалгааны төмөр хаалгыг татан онгойлголоо...
Нийтлэлийг үргэлжлүүлэн унших
Та QPay ашиглан ердөө 2,500 ₮ төлөөд энэхүү нийтлэлийг шууд унших, эсвэл сар/жилийн эрх аван бүх нийтлэлийг хязгааргүй унших боломжтой.